ЦАГИЙН АЖИЛТАН ЗУУЧЛАЛ
Байгууллагын богино хугацааны ажиллах хүчний шийдэл
Ачаалал нэмэгдэх, улирлын ажил, богино хугацааны төсөл болон түр ажлын хэрэгцээнд тохирсон ажиллах хүчийг бүрдүүлэхэд Lumiere Workforce тусална.
Цагийн ажилтан гэж юу вэ?
Цагийн ажилтан нь байгууллагын тодорхой хугацаа, ээлж, төсөл эсвэл ажлын ачаалалд тохируулан ажиллах хүчний уян хатан шийдэл юм. Байгууллага хэрэгцээтэй үедээ ажиллах хүчний тоо, хугацаа, ажлын шаардлагаа тодорхойлон хүсэлт гаргах боломжтой.
Хэнд тохиромжтой вэ?
- Улирлын ачаалалтай байгууллага
- Үйлдвэр, агуулах, логистикийн үйл ажиллагаа
- Үйлчилгээ, худалдаа, арга хэмжээний салбар
- Богино хугацааны төсөл, нэмэлт ээлж
Ямар төрлийн ажилтан авах боломжтой вэ?
Ажлын байрны шаардлагаас хамааран үйлдвэрлэлийн туслах, агуулахын туслах, үйлчилгээний ажилтан, барилгын туслах болон бусад богино хугацааны ажлын байрны ажиллах хүчний хэрэгцээг бүрдүүлэхэд зуучлалын үйлчилгээ үзүүлнэ.
Яагаад Lumiere Workforce?
Бид ажил олгогчийн шаардлага, ажиллах хугацаа, ажилтны тоо болон ажлын онцлогийг тодорхойлж, тохирох ажиллах хүчийг сонгон шалгаруулан зуучлахад төвлөрнө.